ЦУОШГ: Усны хүнд металлыг тодорхойлох багажтай болов
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас Цаг уур, орчны шинжилгээний газарт өндөр нарийвчлал бүхий усны найрлага дахь олон төрлийн химийн элемент, хүнд металлыг тодорхойлох боломжтой иж бүрэн ICPE-9820 (Inductively Coupled Plasma–Optical Emission Spectrometry) багажыг хүлээлгэн өгчээ. Салбар яамнаас энэ оны тавдугаар сард Дархан-Уул аймаг дахь Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн байгаль орчны шинжилгээний лабораторийг Монгол орны төвийн бүсийн гол лаборатори болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Өөрөөр хэлбэл, Дархан-Уул, Орхон, Булган, Сэлэнгэ аймгийн байгаль орчинтой холбоотой шинжилгээг уг лабораторид хийхээр болсон юм. Тэгвэл төвийн бүсийн усны чанарын мониторингийг сайжруулж, орчны хяналт шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн үнэлгээг илүү бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх нөхцөл бүрдүүлэхээр дээрх тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ. ICPE-9820 хэмээх мэдрэх чадвар өндөртэй уг багажаар 50 гаруй төрлийн хүнд металлуудыг тодорхойлох боломжтой. Түүнчлэн маш бага агууламжтай бохирдлыг ч илрүүлэх хүчин чадалтай гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







