Монголын төрийн албан хаагчид Энэтхэгт тэтгэлэгтэй сурна

Монголын төрийн албан хаагчид Энэтхэгт тэтгэлэгтэй сурна


  Энэтхэгийн Элчин сайдын яамнаас Монголын төрийн албан хаагчдыг ITEC-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж байна. Тухайлбал, өчигдөр Үндэсний аудитын газрын хоёр мэргэжилтэнд Энэтхэгийн Нойда хотын Олон улсын мэдээллийн систем, аудитын төвд суралцах тэтгэлгийн батламж гардуулжээ. Энэ хөтөлбөрөөр мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын нэг мэргэжилтэн Хайдарабад хотын Англи болон гадаад хэлний их сургуульд суралцахаар болов. Мөн тус сургуульд Засгийн газрын яам, агентлагын 9 албан хаагчийг зургаан долоо хоногийн англи хэлний сургалтанд хамруулах тэтгэлгийг наймдугаар сарын 1-нд олгож байв. Харин өнгөрөгч долоодугаар сарын 24-нд Монголын Мэдээлэл харилцаа холбооны гурван ажилтан Энэтхэгийн Канпур хотын Технологийн хүрээлэнд сансрын нислэгийн дизайн, шинжилгээ, ажиллагааны чиглэлээр суралцах тэтгэлэг хүртжээ. Энэтхэгийн Засгийн газрын ITEC хөтөлбөрөөр жил бүр 200 оюутанд тэтгэлэг олгодог байна. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.