Америк: Сугалаанд их мөнгө хожсон эмэгтэй хожлын бүх мөнгөө хандивт өргөнө
Хиймэл оюун ухаан (AI)-ы санал болгосон тоонуудаар сугалаанд хожсон америк эмэгтэй бүх мөнгөө хандивт өргөхөөр болсон байна. “New York Post” сонины мэдээлснээр, Виржиниа мужийн Мидлотиан хотын оршин суугч Кэрри Эдвардс есдүгээрр сарын 8-нд болсон сугалааны тохиролд эхний таван тооны дөрвийг тааруулж, 150 мянгана доллар хожсон байна. Өмнө нь хонжворт сугалаанд оролцож байгаагүй тэрбээр ухаалаг утсан дээрх ChatGPT программаас санал болгосон дугааруудаар сугалаанд азаа үзсэн бөгөөд хоёр хоногийн дараа түүний утсанд сугалаанд хожсон тухай мэдээлэл ирж "Хожлын мөнгөө аваарай" гэсэн байна. Эхэндээ тэрбээр огт итгээгүй бөгөөд санхүүгийн луйвар байж болзошгүй гэж үзэн болгоомжилж байснаа хэлжээ. Улмаар хожсоноо мэдсэн даруйдаа бүх мөнгөө хандивт өргөхөөр шийдсэн байна. Энэ тухайгаа "Гэнэтийн энэ их аз надад тохиоход би юу хийх тухайгаа шууд шийдсэн. Энэ их азаа бусадтай хуваалцахыг хүссэн. Тэгээд л бүх мөнгөө бусдад хандивлахаар болсон” гэжээ. Тэрбээр мөнгөө гурван байгууллагад өргөхөөр болсон байна. Өнгөрсөн жил нөхөр нь нуруу нугасны өвчнөөр өөд болсон бөгөөд мөнгөнийхөө нэг хэсгийг энэ чиглэлийн судалгаа, эмчилгээ хийдэг эмнэлгийн байгууллагад, дараа нь хүнсний тэгш бус хуваарилалтыг шийдвэрлэх зорилготой “Shalom Farms” байгууллагад, үлдсэн хэсгийг нь аавынх нь тууштай дэмжиж ирсэн Тэнгисийн явган цэргийн тусламжийн нийгэмлэгт хандивлахаар болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







