АНУ: Цагаан ордны Алдрын танхимд Жо Байдены хөргийг яагаад байрлуулаагүй вэ?

АНУ: Цагаан ордны Алдрын танхимд Жо Байдены хөргийг яагаад байрлуулаагүй вэ?


   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн албанд очсоноос хойш Цагаан ордныг өөрийн хэв маягт тохируулан тохижуулж байна. Тэрбээр Америкийн том далбаа өлгөх суурь шон босгож, гантиг чулуун талбай бүхий Сарнайн цэцэрлэгт хүрээлэн байгуулж, "Сарнайн цэцэрлэгт клуб" гэж нэрлэжээ. Мөн томоохон цайллага, хүлээн авалтад зориулсан танхимыг өөрийн хөрөнгөөр байгуулсан байна. Хамгийн сонирхолтой нь тус улсын үе үеийн ерөнхийлөгч нарын хөрөг зураг байршуулсан Алдрын танхимд түүний өмнө алба хашиж байсан Жо Байдены зургийн оронд autopen буюу автомат үзэгний зураг байршуулсан байна. Autopen бол робот төхөөрөмжид бэхлэгдсэн үзэг бөгөөд эзэмшигч нь гарын үсгээ зуран төхөөрөмжид хадгалахад өөрөө боломжгүй үед өмнөөс нь гарын үсэг дуурайлган зурж болдог төхөөрөмж юм. Энэ нь онлайн худалдаанд 250 долларын үнээр зарагдаж байна. Д.Трамп нь Жо Байденыг ерөнхийлөгч байхдаа өөрөө биечлэн гарын үсэг зурдаггүй, ямагт автомат үзэг ашигладаг хэмээн шүүмжилж байсан юм. Улмаар түүнийг бүрэн эрхийнхээ хугацаанд насжилттай холбоотой сэтгэхүйн ноцтой уналтанд орж, автомат үзэг ашиглахаас өөр аргагүй байдалд байсан хэмээн мэдэгдэж байв. Гэсэн ч Ж.Байден үнэхээр байнга ийм үзэг ашигладаг байсан эсэх нь нотлогдоогүй юм. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.