Австрали улс монгол киног "Оскар"-т нэр дэвшүүллээ

Австрали улс монгол киног "Оскар"-т нэр дэвшүүллээ


  Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Д.Даваасүрэн, Д.Отгонзаяа нарын амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Чоно үүр шөнөөр ирдэг" баримтат киног Австрали улсаас 2026 оны  "Оскар"-ын шагналд нэр дэвшүүллээ. Австралийн найруулагч Габриелл Брэдигийн уг киног Австралийн "Overhere", Германы "Chromosom films", Монголын "Гүрү Медиа" компани хамтран бүтээсэн бөгөөд олон улсад “The Wolves Always Come at Night” нэрээр танилцуулж байгаа юм. Энэ жил Австрали улс дотооддоо сонгон шалгаруулалт явуулахад нийт 16 бүтээл өрсөлдсөнөөс ийнхүү монгол малчдын тухай бүтээл сонгогдож, "Оскар"-ын наадмын "Шилдэг олон улсын уран сайхны кино" төрөлд нэр дэвшиж байна. Монголын нутаг дэвсгэрт зураг авалтаа хийж, монгол хүний амьдрал, уур амьсгалын өөрчлөлт, нүүдэл болон түүнээс улбаатай үнэт зүйлсийг өгүүлсэн энэ кино өнгөрсөн зургаадугаар сард болсон 72 дахь удаагийн Сиднэйн кино наадмын уралдаант хэсэгт шалгаран оролцсон бөгөөд долоодугаар сарын 2-ноос эхлэн Австралийн долоон хотын кино театрт гарчээ.

 

 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.