Монголд сум үйлдвэрлэж эхэллээ

Монголд сум үйлдвэрлэж эхэллээ


   Манай улсад иргэний болон цэргийн зориулалт бүхий сумны үйлдвэр байгуулахын тулд Туркийн үйлдвэр, технологийг албан ёсны эрхтэйгээр нутагшуулахаар сонгосон билээ. Тэгвэл Турк улсын “MKE” корпорацтай байгуулсан гэрээний дагуу сумны үйлдвэрийн тоног, төхөөрөмжийн угсралт, тохируулгын ажлыг бүрэн хийж, бие даан үйлдвэрлэл явуулж эхэлснийг Батлан хамгаалах яам өчигдөр цахим хуудсандаа мэдээллээ. Цаашид үйлдвэр бүрэн чадлаараа ажилласнаар Зэвсэгт хүчний сургалт, бэлтгэлд шаардагдах сумыг дотооддоо ханган, төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хэрэгцээнд нийлүүлж, импортын хамаарлаа бууруулах ажээ. Сонирхуулахад, Батлан хамгаалахын сайд асан С.Бямбацогт энэ оны нэгдүгээр сард "Туркээс удахгүй сумны үйлдвэр оруулж ирнэ. Ингэснээр галт зэвсэг, сумыг гадаадаас өндөр үнэтэй валютаар авах шаардлагагүй болно. Импортоор оруулж ирэх үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ашиглах боловсон хүчин бэлтгэгдсэн" хэмээн мэдэгдэж байв.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.