Францын ерөнхийлөгч асан Н.Саркози ямар хэргээр ял сонсов?

Францын ерөнхийлөгч асан Н.Саркози ямар хэргээр ял сонсов?


   Ливи улсын дарангуйлагч Муаммар Каддафийн дэглэмээс хууль бусаар мөнгө авсан хэрэгт буруутгагдаад байсан Францын ерөнхийлөгч асан Николя Саркозигийн шүүх хурал өндөрлөж, түүнд таван жилийн хорих ял оноолоо. Цагдан хорих захирамжийн биелэлтийг хойшлуулах шүүхийн шийдвэр гарсны дараа түүний хоригдох хугацааг нэг сарын дотор мэдэгдэх ажээ. Хэрэв шоронд хоригдвол тэрбээр Франц улсын  түүхэнд, ял эдэлсэн анхны ерөнхийлөгч болох юм. “Le Monde” сонины мэдээлснээр, Парис хотын эрүүгийн шүүх 2007 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Н.Саркозиг М.Каддафийн дэглэмээс хууль бусаар мөнгө авсан хэрэгт буруугүй гэж үзжээ. Сонгууль болохоос өмнө Ливи улсаас мөнгө орж ирсэн нь үнэн ч энэ мөнгийг түүний сонгуулийн сурталчилгаанд зарцуулсныг нотлох хангалттай баримт байхгүй гэж үзсэн байна. Харин шүүх түүнийг ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд зориулж хөрөнгө босгохын тулд хамтран зүтгэгчдээ Ливи рүү нэвтрэхэд нь тусалсан гэм буруутайд тооцож, таван жил шоронд хорих, 100 мянган еврогийн торгууль төлөх, мөн сонгуульд нэр дэвших эрхийг нь таван жилээр хасах шийтгэл ногдуулжээ. Шүүхийн шийдвэр гарсны дараа Н.Саркози давж заалдахаа мэдэгдээд "Энэ бол маш ноцтой гүтгэлэг, шүүхэд итгэх итгэлийг алдагдуулсан хэрэг" хэмээн мэдэгдсэн байна. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.