ОХУ: Буриадуудын дунд хэлэгдэж ирсэн Чингис хааны магтаалыг сэргээжээ

ОХУ: Буриадуудын дунд хэлэгдэж ирсэн Чингис хааны магтаалыг сэргээжээ


   Монголчуудын бичгийн соёлын нэгэн томоохон дурсгал болох Чингисийн чулууны бичиг анх олдсон ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын Приаргунский дүүргийн нутаг дахь Хондуйн балгасанд өнгөрсөн лхагва гарагт уг дурсгалыг бодит хэмжээгээр нь хуулбарлан хийсэн гэрэлт хөшөөг босгожээ. Хөшөөг Агын буриадын түүх, соёл судлаач, уран дархан Бальжинима Цыренов бүтээсэн байна. Хөшөөг нээх ёслолын үеэр Агын Буриад тойргийн фермер, яруу найрагч Баяржав Дугаров буриадуудын дунд хэлэгдэж ирсэн Чингис хааны нэгэн магтаалыг зочдод уншин сонирхуулжээ. Эрт цагаас нааш буриадуудын амнаас аманд дамжин, устаж мартагдалгүй явж ирсэн энэ магтаалыг тэрбээр сэргээн орчин цагийн хэлэнд буулгасан байна.     

   Чингис хааны дүү Хасарын хүү Есүнхэ мэргэнд зориулж босгосон гэрэлт хөшөөг 1802 онд Хархираа, Үрлүнгүй голын бэлчирт орших Хондуйн балгасны ойролцоогоос олсон бөгөөд хэсэг хугацаанд Нерчинск хотод хадгалж байгаад 1829 онд Санкт-Петербург хотын Азийн музей, 1936 оноос Эрмитажид хадгалах болсон билээ.

Гэрэл зургийн эх сурвалж. "Буриад үнэн" сонин.

Хөшөө босгох ёслолын үеэр.  

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.