Дани: Дрон нисгэхийг долоо хоногоор хориглов

Дани: Дрон нисгэхийг долоо хоногоор хориглов


   Дани улсад ирэх долоо хоногт Европын холбооны орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болон бусад арга хэмжээ болох гэж буйтай холбогдуулан орон даяар дрон нисгэхийг хориглох шийдвэр гаргасан байна. Тээврийн яамны гаргасан мэдэгдэлд дурдахдаа "Ирэх долоо хоногт Европын холбооны удирдагчдыг угтан авч байгаа Дани улс аюулгүй байдлын асуудалд онцгой анхаарал хандуулна. Иймээс ирэх долоо хоногийн даваа гараг (есдүгээр сарын 29)-аас баасан гараг (аравдугаар сарын 3) хүртэл хувь хүн, байгууллагууд дрон нисгэхийг бүрмөсөн хориглоно” гэжээ. Энэ шийдвэрийг зөрчсөн хүмүүст дээд тал нь хоёр жилийн хорих ял эсвэл торгууль ногдуулна гэдгээ мөн мэдэгдсэн байна. Аравдугаар сарын 1-ний өдөр Копенгаген хотноо Европын холбооны гишүүн 27 орны албан бус дээд хэмжээний уулзалт болно. Харин 2-ны өдөр Европын 40 орчим орны удирдагчид оролцох Европын улс төрийн хамтын нийгэмлэгийн (EPC) хурал мөн болох юм. Иймээс цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд ард иргэд болон хүндэт зочдыг хамгаалахын тулд цэргийн хүч дайчилж болзошгүйг анхааруулжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.