Монголын малчин айлын тухай кино Хятадын наадмын шилдгээр шалгарав

Монголын малчин айлын тухай кино Хятадын наадмын шилдгээр шалгарав


   Монголын малчин айлын амьдралыг харуулсан Австралийн найруулагчийн "The Wolves Always Come at Night" буюу "Чоно үүр шөнөөр ирдэг" кино Хятадын Фүжоу хотод өнгөрсөн баасан гарагт болсон "Торгоны зам" олон улсын кино наадмын "Шилдэг баримтат кино" шагналыг хүртжээ. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын малчин Д.Даваасүрэн, Д.Отгонзаяа нарын амьдралаас сэдэвлэн бүтээсэн уг киног Габриэль Брэди найруулж, Австралийн "Overhere", Германы "Chromosom films", Монголын "Гүрү Медиа" компани хамтран бүтээсэн бөгөөд Австрали улс 2026 оны "Оскар"-ын шагналд нэр дэвшүүлсэн юм. Шагналд нэр дэвшүүлэхээр тус улс дотооддоо сонгон шалгаруулалт явуулахад нийт 16 бүтээл өрсөлдсөнөөс энэ кино сонгогдсон билээ. "Торгоны зам" наадамд дэлхийн 125 орны 2825 бүтээл ирснээс, баримтат киноны төрөлд 100 гаруй кино өрсөлджээ. Шагналыг уг киноны продюсер Д.Доржпагма, Ц.Ариунаа нар гардан авсан байна.  

Гэрэл зураг: “Гүрү Медиа”

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.