Хятад: Жирийн оюутан охин цахим ертөнцөд юуны учир алдаршив?
Хятадын Харилцаа холбооны их сургууль (CUC)-ийн оюутан 19 настай Ху Шиньи их сургуулийн элсэлтийн шалгалтад орсноосоо хойш цахим ертөнцөд ихээхэн алдаршиж байгаа тухай “South China Morning Post” сонин мэдээлэв. Оюутан Ху Шиньи шалгалтанд нүүрээ будалгүй, байгалиас заяасан төрхөөрөө орсон боловч шалгагч багш нар түүний төрөлхийн үзэсгэлэнтэй дүр төрхийг хараад, нүүрээ үзэмжтэй сайхан будсан байна гэж боджээ. Нэг багш түүнээс нүүрний будгаа арилгахыг хүсэж, үнэхээр будаггүй эсэхийг нягтлахын тулд гараар тэмтэрч, сормуусыг нь хүртэл татаж үзсэн байна. Эцэст нь тэрбээр нэвтрүүлэгч, хөтлөгчийн шалгалтыг 274 оноогоор тэргүүлжээ. CUC нь Хятад улсын өндөр түвшний өргөн нэвтрүүлгийн хөтлөгч, телевизийн нэвтрүүлэгч бэлддэг сургууль юм. Өнгөрсөн 13-ны өдөр Ху Шиньи сургуулийнхаа элсэлтийн баярт оролцсон зургаа нийтэлж "Би CUC-д хайртай, CUC миний ирээдүй” гэсэн байна. "Douyin" сүлжээн дэх түүний хаяг одоогоор 400 мянга гаруй дагагчтай болжээ. Харин түүнийг гоо сайхны мэс засал хийлгэсэн гэх хардлага цахим ертөнцөөр нэлээд тархаад байгаа ч тэр өөрийн биеэр энэ цуу яриаг үгүйсгэж, өсвөр насныхаа зургийг нийтлэн "Би гоо сайхны мэс засал огт хийлгээгүй. Үүнийгээ хаана ч батална. Дахиж энэ талаар битгий асуугаарай" гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







