“Terminator 2” кинонд тоглосон хоёр жүжигчин 34 жилийн дараа зургаа авахуулав
“Terminator 2: Judgment Day” кинонд 1991 онд тоглосон Америкийн жүжигчин Линда Хэмилтон, Роберт Патрик нар уг кино гарснаас хойш 34 жилийн дараа анх удаа хамтдаа зургаа авахуулснаа “Instagram”-д нийтэлжээ. Тэд Англид энэ долоо хоногийн эхээр болсон “Comic Con Midlands” кино арга хэмжээнд оролцохдоо энэ зургийг авахуулсан байна. Киноны нэг гол дүр Сара Коннорт тоглосон Л.Хэмилтон өдгөө 69 настай бол T-1000 роботын дүрийг бүтээсэн Р.Патрик 66 настай юм. Зөгнөлт, тулаант киноны түүхэн дэх хамгийн амжилттай франчайз төслийн нэг болох “Terminator” цувралын анхных 1984 онд гарсан бол хоёрдугаарх нь долоон жилийн дараа үзэгчдийн хүртээл болсон билээ. Жэймс Кэмероны найруулсан энэ хоёр киноны гол дүрд Арнольд Шварцэнэггэр тоглосон бөгөөд эхний анги 78 сая долларын орлого олсон бол удаах нь даруй 520 сая доллар авчирсан юм. “Terminator 2”-ын дараа дахин дөрвөн анги хийсний сүүлийнх нь болох “Terminator: Dark Fate” 2019 онд гарсан билээ.
Гэрэл зураг: @ripfighter
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







