Гүрж улс Европын холбоонд элсэх шийдвэр төгс байна

Гүрж улс Европын холбоонд элсэх шийдвэр төгс байна


   Гүржийн шинэ ерөнхий сайд Ираклий Кобахидзе улсаа 2030 он гэхэд Европын холбоонд элсүүлэх зорилготой байгаагаа мэдэгдлээ. Нөгөөдөр болох орон нутгийн сонгуулийн өмнө ард түмэндээ хандахдаа тэрбээр Засгийн газар энэ зорилгын төлөө ажиллах шийдвэр төгс байгааг үүгээр нотолжээ. Европын холбоотой хийж буй хэлэлцээ удаан, хоёр талын харилцаа адармаатай байгаа хэдий ч энэ зорилгыг биелүүлэх боломж бүрэн бий хэмээн тэрбээр үзэж байгаа аж. Одоогоос хоёр жилийн өмнө Европын холбоо Гүрж улсад уг холбоонд элсэх нэр дэвшигчийн статус олгосон юм. Гэвч 2024 онд тус улс Гадаад улсын нөлөөг хязгаарлах тухай хууль гаргасны дараа Европын холбоо уг хуулийг Оросын нөлөөгөөр баталсан хэмээн үзэж, гишүүнээр элсэх өргөдөл өгөх үйл явцыг нь зогсоохын зэрэгцээ тус улсад үзүүлэх санхүүгийн тусламжаа эрс багасгасан билээ. Гэвч Гүрж улсын стратегийн ач холбогдол хурдацтай нэмэгдэж, Европын холбооны тавьсан бүх шаардлагыг биелүүлнэ гэдэгт эргэлэхгүй байгаагаа И.Кобахидзе илэрхийлсэн байна.  

Гэрэл зураг: euronews.com 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.