240 сая жилийн настай үлэг гүрвэл хайрстайгаа олджээ

240 сая жилийн настай үлэг гүрвэл хайрстайгаа олджээ


   Италийн археологчид Швейцарын Тичино мужийн Монтэ-Сан-Жоржо уулын ойролцоогоос 240 сая жилийн настай лариозавр (Lariosaurus valceresii) хэмээх үлэг гүрвэлийн бараг бүтэн араг яс олжээ. “Swiss Journal of Palaeontology” сэтгүүлд нийтлэгдсэнийг үзвэл үлэг гүрвэлийн хайрс хэлбэртэй арьс нь тодорхой хадгалагдан үлдсэн нь ихээхэн анхаарал татаж байна. Учир нь үлэг гүрвэлийн арьс гэх мэт зөөлөн эд нь он цагийн явцад бүрмөсөн устдаг нь дийлэнх байдаг аж. Эрдэмтдийн мөн тогтоосноор лариозаврын хөлийн сарвуу нь сарьстай байжээ. Энэ нь уг үлэг гүрвэл усанд матар шиг сэлдэг байсныг нотолж байгаа аж. Үүнээс өмнө, далайд амьдардаг үлэг гүрвэлийн сэлүүрийн үүргийг сүүл нь гүйцэтгэдэг хэмээн үзэж байсан юм. Шинжлэх ухаанд лариозаврын овгийн үлэг гүрвэлийн нийт найман төрөл олдоод байгаа бөгөөд тэдгээр нь Австри, Герман, Испани, Итали, Хятад, Нидерланд, Франц, Швейцараас олджээ. Лариозавр хэмээх нэр нь энэ төрлийн олдвор анх олдсон Италийн Лэкко мужийн нутаг дахь Ларио нуурын нэр юм.  

Гэрэл зургийн эх сурвалж: Shan_shan / Shutterstock / Fotodom 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.