В.Путин Энэтхэгт айлчилна

В.Путин Энэтхэгт айлчилна


   ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх шинэ жилээс өмнө Энэтхэгт айлчлах гэж байгаа талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ. “Энэтхэгт айлчлах нь үнэн. Оноос өмнө зохион байгуулна, идэвхтэй бэлтгэл явагдаж байгаа” хэмээн түүний хэлснийг ТАСС агентлаг өнөөдөр эш татсан байна. Есдүгээр сарын эхээр В.Путин, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нар энэ айлчлалын талаар хэлэлцсэн юм. 2023 оны гуравдугаар сард Гаага дахь Олон улсын эрүүгийн шүүх Украины эзлэгдсэн нутгаас хүүхдүүдийг Орост хууль бусаар аваачсан хэрэгт буруутай хэмээн үзэж В.Путиныг Гаагийн шүүхийн гишүүн 123 оронд очсон тохиолдолд баривчлах тогтоол гаргасан билээ. Энэ шийдвэр гарснаас хойш В.Путин ӨАБНУ, Монголд айлчилсан боловч Гаагийн шүүхийн тогтоол хэрэгжээгүй юм.  

Гэрэл зураг: ТАСС агентлаг


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.