Сирийн ерөнхийлөгч асан Башар Асад Москвагийн эмнэлэгт 10 сар хэвтээд гарчээ

Сирийн ерөнхийлөгч асан Башар Асад Москвагийн эмнэлэгт 10 сар хэвтээд гарчээ


   ОХУ-д дүрвэн гарсан Сирийн ерөнхийлөгч асан Башар Асад амь насанд нь халдах оролдлого гарсны дараа Москвагийн нэгэн эмнэлэгт 10 сарын турш хэвтээд энэ долоо хоногт гарсан талаар Лондонд төвтэй Сирийн хүний эрхийн мониторингийн төв хэмээх байгууллага мэдээллээ. Төрсөн дүү Махер Асадыг нь түүнтэй уулзахыг хориглосон бол харин ерөнхийлөгч байхад нь Тамгын газрын даргаар нь ажиллаж байсан Мансур Аззамд зөвшөөрчээ. Асадыг хордуулахыг завдсан хүмүүс энэ хэрэгт Москваг буруутгах хандлагыг дэлхийн олон нийтэд төрүүлэх зорилготой байсан хэмээн зарим эх сурвалж үзэж байна. Түүнийг 12 дугаар сарын 8-нд гэр бүл, ойр дотнын хүмүүсийн хамтаар Москвад очоод удаагүй байхад хордуулан алахыг завдсан бөгөөд эмнэлэгт хүргэгдэн шинжилгээ хийлгэхэд биеэс нь хүчтэй хорны ул мөр илэрсэн хэмээн Английн “The Sun” сонин бичсэн билээ.    

 Гэрэл зураг: www.globallookpress.com


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.