Илон Маскийн хөрөнгө анх удаа 500 тэрбум долларт хүрлээ
Өчигдөр “Tesla” компанийн хувьцаа бирж дээр огцом өссөнөөр дэлхийн тэргүүн баян Илон Маскийн хөрөнгө анх удаа хагас их наяд буюу 500 тэрбум долларт хүрлээ. “Tesla”-гийн хувьцаа өчигдөр Хойд Америкийн цагаар 15:30-д 4 хувиар өссөнөөр И.Маскийн хөрөнгө даруй 9.3 тэрбум доллароор нэмэгдэж, нийт хөрөнгө нь 500 тэрбумд хүрсэн хэмээн “Forbes” сэтгүүл мэдээлжээ. Гэхдээ энэ нь удаан үргэлжлээгүй бөгөөд хувьцааны үнэ эргээд бага зэрэг буурснаар түүний хөрөнгө 499.1 тэрбум болоод, одоогоор эргэж нэмэгдээгүй байна. И.Маскийн хөрөнгийн хэмжээ хэлбэлзэх нь хэвлэлүүдийн хувьд хэзээд чухал сэдэв байдаг. Түүний хөрөнгө 2020 оны гуравдугаар сард 24.6 тэрбум байсан бол 2024 оны 12 дугаар сард анх удаа 400 тэрбумд хүрч, эзнээ дэлхийн хамгийн баян хүн болгосон билээ.
Гэрэл зураг: Matt Rourke/AP
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







