Их Британи хүүхдийн таргалалттай хэрхэн тэмцэж байна вэ?
Их Британи улс хүүхдийн таргалалттай тэмцэх үүднээс сүпермаркетуудад худалдаалагдаж буй чихэр, чипс, ундаа зэрэгт "Нэгийг авбал нэг үнэгүй" гэх сурталчилгаа хийхийг хориглов. Мөн ресторан, кафед хийжүүлсэн ундааг нэг удаагийн таксаар хязгааргүй уух эрх олгохыг хориглосон тухай BBC мэдээллээ. Энэ бодлогыг 2021 онд ерөнхий сайд асан Борис Жонсон жингийн илүүдэлтэй тэмцэх бодлогын нэг хэсэг болгон анх зарласан боловч амьжиргааны өртөгийн хямрал даамжирч буй гэх шалтгаанаар хэд хэдэн удаа хойшлуулсан юм. Энэхүү арга хэмжээ нь хүүхдийн таргалалттай тэмцэх ажлын эхлэл болж байгааг эрүүл мэндийн албаныхан онцлоод "Жингийн илүүдэл нь хүүхдүүдийн эрүүл амьдралын хэв маягийг насан туршид нь алдагдуулж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын санд асар их дарамт учруулдаг" гэжээ. Мөн 21 цагаас хойш телевизээр гарах тодорхой төрлийн хүнсний бүтээгдэхүүний сурталчилгааг хязгаарлахаар төлөвлөж байна. Үүнд шоколад, чихэр, бялуу, нарийн боов, зайрмаг, төмсний чипс, пицца, хийжүүлсэн ундаа зэрэг хүнс багтах аж. Тус улсад таргалалтын түвшин сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж, насанд хүрсэн дөрвөн хүн тутмын нэг, бага ангийн таван хүүхэд тутмын нэг нь жингийн илүүдэлтэйд тооцогдож байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







