Япон эрдэмтэн физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагнал хүртэв
Японы Осака их сургуулийн профессор Саймон Сакагүчи физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзнээр тодорсноор Япон улсаас 30 дахь Нобелийн шагналтан төрлөө. Тус улсаас одоогийн байдлаар гадаад улсын харьяат япон хүнийг оролцуулаад 29 хүн, нэг байгууллага уг нэр хүндтэй шагналыг хүртээд байгаа бөгөөд анх 1949 онд доктор Хидэки Юкава физикийн салбарын шагналтан болж байсан тухай NHK телевиз мэдээлжээ. Салбараар нь авч үзвэл Япон улс физикийн чиглэлээр 12, химийн чиглэлээр 8, физиологи болон анагаах ухааны чиглэлээр 6, уран зохиолын чиглэлээр 2, энх тайвны салбарт 1 Нобелийн шагнал хүртсэн байна. Өнгөрсөн жил Нобелийн энх тайвны шагналыг атомын бөмбөгийн гамшгаас амьд үлдсэн хүмүүсийн нэгдэл болох “Нихон Хиданкёо” байгууллагад олгосон юм. Профессор С.Сакагүчи энэ жил физиологи, анагаах ухааны салбарын шагналтан болсноор энэ салбарын шагналыг тус улс хоёр жил дараалан хүртээд байна. Нобелийн шагнал хүртсэн япон эрдэмтдийн тоо 2000 оноос хойш эрс нэмэгдсэн нь суурь шинжлэх ухаанд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсний үр дүн хэмээн NHK телевиз тайлбарлажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







