Литва: Агаарын бөмбөлгөөр хууль бус тамхи тээвэрлэснийг илрүүлэв

Литва: Агаарын бөмбөлгөөр хууль бус тамхи тээвэрлэснийг илрүүлэв


   Литва улсын Вильнюс хотын нисэх онгоцны буудалд үл мэдэгдэх агаарын бөмбөлгүүд гэнэт гарч ирсний улмаас агаарын орон зайг хааж, үүний улмаас олон мянган зорчигчийн нислэг саатжээ. Уг бөмбөлгүүд нь хууль бус тамхи тээвэрлэж явсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, нисэх буудлын дээгүүр 25 ширхэг агаарын бөмбөлөг хөөрсний улмаас олон улсын болон дотоодын 30 нислэг саатаж, 6000 орчим зорчигч хүлээлгэнд оржээ. Хуулийн байгууллага эдгээр бөмбөлгүүд хууль бусаар тамхи тээвэрлэж явсан болохыг нотолж, хилийн цагдаа нар 11 бөмбөлгөөс 18 мянган хайрцаг хууль бус тамхи хураан авсан байна. Мөн үүнийг Беларусийн хууль бус наймаачид тамхины үнэ харьцангуй өндөр байдаг Европын холбооны орнууд руу нэвтрүүлэх гэж байсныг тогтоожээ. Сүүлийн үед НАТО-гийн гишүүн орнуудад агаарын орон зайн зөрчил эрс нэмэгдэж, өнгөрсөн сард Польш улс агаарын хил зөрчсөн Оросын хэд хэдэн дроныг буудаж сөнөөсөн, мөн Румын, Эстони улсын агаарын хилд Оросын дронууд зөвшөөрөлгүй нэвтэрсэн тохиолдол гарсан юм. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.