Европын холбоо ОХУ-ын дипломат ажилтнуудын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана

Европын холбоо ОХУ-ын дипломат ажилтнуудын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана


   Европын холбоо гишүүн орнуудынхаа нутаг дэвсгэр дэх ОХУ-ын дипломат ажилтнуудын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж эхэлжээ. Энэ алхам нь Оросын тагнуулын ажилтнууд дипломатчийн дүрд хувирч, Украины холбоотон Европын орнуудад тагнуулын үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотой гэж “Financial Times сонин тайлбарласан байна. Уг хязгаарлалтын дагуу Оросын дипломатчид суугаа улсынхаа хилээр гарахаас өмнө хаагуур зорчихоо тухайн улсдаа мэдэгдэх шаардлагатай болж байгаа юм. ОХУ-ын дэмжлэгтэй тагнуулын ажилтнууд Европт тогтворгүй байдал бий болгохоор хууль бусаар хил нэвтрэх, кибер халдлага хийх зэрэг өдөөн хатгалга явуулж байгаа гэж Европын холбоо үзэж байна. ОХУ-тай дипломат харилцаатай Чех улс дээрх санаачилгыг манлайлж, тагнуулын үйл ажиллагаа явуулсных нь төлөө Оросын дипломатчийг хөөн гаргажээ. Улмаар Чехийн Гадаад хэргийн сайд Ян Липавски “Оросын хувьд Шенгений гэрээ гэж байхгүй” гэж мэдэгдэв. Шенгений гэрээ нь Еврхэд хэдэн опын 29 орны хооронд хилээр визгүй зорчих эрхийг баталгаажуулсан журам юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.