Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй 113 нас хүрлээ

Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй 113 нас хүрлээ


   Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй хүн хэмээгдэн Гиннесийн номонд бичигдсэн Бразилын иргэн Жоао Мариньо Нето 113 нас хүрлээ. Түүний зургаан хүүхэд нь амьд сэрүүн байгаа бөгөөд тэдгээрээс гадна 22 ач, 15 гуч, гурван жичтэй хэмээн орон нутгийн хэвлэлүүд бичжээ. Ж.Нето 1912 онд буюу “Titanic онгоц живдэг жил Бразилын тариачин айлд төржээ. Тэрбээр дөрвөн настайгаасаа эхлэн аавыгаа дагаж, мал хариулан, жимс тарьдаг байсан бөгөөд 25 настайдаа гэрлэж, дөрвөн хүүхэд төрүүлсний дараа эхнэр нь 74 настайдаа өөд болсон байна. Түүнээс хойш тэрбээр дахин гурван хүүхдийн эцэг болжээ. Урт насалсныхаа нууцыг Ж.Нето “Сайн хүмүүсээр хүрээлүүлснийх” хэмээн сурвалжлагчид ярьсан байна. Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй хүн болох Их Британийн иргэн Этель Катерхэм өнгөрсөн сард 116 нас хүрэхэд Ж.Нето мэндчилгээ дэвшүүлэн төрсөн өдрийн баяр хүргэсэн хэмээн түүний ач охин хэвлэлийнхэнд хэлжээ.    

Гэрэл зураг: "Гиннесийн амжилтын ном". 

 Ж.Нето гурван жилийн өмнө 110 насны төрсөн өдрөө тэмдэглэх үеэр.

Ач нарын хамт.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.