Булганы залуус өндөр ууланд амьдардаг япон өвгөнд тусалжээ

Булганы залуус өндөр ууланд амьдардаг япон өвгөнд тусалжээ


   2019 оноос хойш Япон улсын GOOD байгууллагын Монголд жил бүр хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд Булган аймгийн 20 залуу Япон улсад богино хугацааны сайн дурын ажил хийжээ. Энэ үеэрээ тэд тус улсын Яманаши аймагт байдаг Чичибү Тама Кай байгалийн цогцолборт газар дахь Дайбосацү ууланд зочилж, тэнд амьдардаг өндөр настанд тусалсан байна. Эдүгээ 77 настай ой хамгаалагч Тадаки гуай уг ууланд аялагчдын зорчдог явган замын хашлагыг сүүлийн 40 жил сайн дураараа хийж байгаа бөгөөд монгол залуучууд уг хашлагад хэрэглэх гурван метр урт модыг зөөвөрлөн түүнд хүргэж өгчээ. Далайн түвшнээс дээш 2057 м өндөр Дайбосацү уул нь Эдогийн (1603–1868) үеэс нэрд гарсан Японы алдартай 90 уулын нэг бөгөөд жуулчид, аялагчид, явган алхагчдын очих дуртай, байгалийн үзэсгэлэнт газар юм.

Гэрэл зураг: www.facebook.com/bbfoundationmn 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.