Хятад: Орон сууцны 20 давхраас унасан охин хэрхэн амьд гарав?
Хятадад орон сууцны 20 давхраас унасан дөрвөн настай охиныг доод давхарт амьдардаг эмэгтэй аварчээ. “South China Morning Post” сонины мэдээлснээр, Хятадын Хунань мужид дөрвөн настай охин тагтнаас унаад 13 дугаар давхрын борооны хамгаалалт дээр тогтон, дээд давхрын тагтнаас зуурч байхад нь 14 дүгээр давхарт амьдардаг эмэгтэй олж харсан байна. Оройн хоолоо хийж байсан тэрбээр даруй цонхоор толгойгоо гарган хүүхдийн гараас барьж аваад, гэртээ байсан хүүхдээрээ цагдаа, түргэн тусламж дуудуулжээ. Улмаар "Битгий ай. Удахгүй тусламж ирээд чамайг одоохон гаргаж авна" гэж охиныг тайвшруулж байтал аврах албаныхан ирж хонгилын цонхыг хагалан хүүхдийг аварсан байна. Охин гэрийнхээ тагтан дээр тоглож байгаад тэнцвэрээ алдан унасан байжээ. Харин азаар хүнд гэмтэл аваагүй бөгөөд 14 давхрын эмэгтэй хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би айсандаа уйлснаа санаж байна. Гар их хөлөрсөн байсан тул хүүхдийг алдчих вий гэж маш их айж байлаа” гэжээ. Охины аав ээж хоёр түүнтэй уулзан талархсанаа илэрхийлж хамтдаа зоог бариад, охиноо нас биед хүрч хуримаа хийхээр заавал урина хэмээн амласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







