"Битлз" хамтлагийн гишүүн Жон Ленноны 50 жилийн өмнө өгсөн ярилцлагыг олонд хүргэнэ

"Битлз" хамтлагийн гишүүн Жон Ленноны 50 жилийн өмнө өгсөн ярилцлагыг олонд хүргэнэ


   1970-аад онд АНУ-ын засгийн газар "Битлз" хамтлагийн гишүүн Жон Ленноны утсыг чагнаж, тагнадаг байсан тухай түүний амьд ахуйдаа өгсөн ярилцлагыг 50 жилийн дараа нийтэд дэлгэхээр болжээ. “The Guardian” сонины мэдээлснээр 1975 онд Их Британийн “Capital” радиогийн нэвтрүүлэгч байсан Ники Хорн Ж.Леннонтой ярилцлага хийж, зарим хэсгийг нь тэр даруй шууд цацсан байна. Харин саяхан тэрбээр байрныхаа хонгилоос тухайн үед ярилцлага хийсэн соронзон хальснуудаа олжээ. Ярилцлагадаа Ж.Леннон "Би утсаа аваад ярихдаа жирийн дуудлага, дундуур нь чагнаж буй дуудлага хоёрыг ялгадаг болсон” гэсэн байна. Улмаар "АНУ-ын засгийн газар намайг элдвээр оролддог. Гэрийн хаалга онгойлгоход л гудамжны эсрэг талд хүмүүс зогсож, машинд суун хөдлөхөд араас дагадаг” гэсэн ярилцлага өгч байжээ. Тухайн үедээ утсыг нь чагнаж, дагаж мөрдөж байгаа явдалд Р.Никсоны засгийн газрыг буруутган шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан болохыг тус сонин онцолсон байна. Эцэст нь тэрбээр "Гэнэтийн гамшиг тохиолдохгүй л бол би дахиад 60 жил амьдарч хөгжмөө тогломоор байна" гэж ярьж байсан аж. Түүнийг 1980 онд Марк Дэвид Чапман гэгч этгээд буудаж хөнөөсөн юм. Н.Хорн энэ ярилцлагыг удахгүй "Boom” радиогоор олонд хүргэнэ гэдгээ мэдэгдэв.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.