Дональд Трамп Ойрх Дорнодод айлчилж, энхийг тогтоох ёслолд оролцоно

Дональд Трамп Ойрх Дорнодод айлчилж, энхийг тогтоох ёслолд оролцоно


   Израиль болон Египет улсад айлчлахаар мордоод буй АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп "Израиль, ХАМАС бүлэглэлийн хоорондох дайн бүрэн дууссан" гэж мэдэгдэв. Тэрбээр онгоцон дотор сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху дайн дууссан талаар мэдэгдэл хийхгүй байгаад ямар байр суурьтай байгааг асуухад дээрх хариултыг өгөөд "Гал зогсоох хэлэлцээр хэрэгжихэд олон улсын энхийг тогтоох хүчин онцгой үүрэг гүйцэтгэнэ" гэжээ. Олон улсын энхийг тогтоох хүчин гэдэг нь Газын зурвас дахь гал зогсоох хэлэлцээрийг дэмжих зорилгоор Ойрх Дорнодод байрлуулсан АНУ, Египет, Катар, Туркийн хамтарсан ажлын хэсэг хэмээн тэрбээр тайлбарласан байна. Цагаан ордны мэдээлснээр, Д.Трамп Израильд очсон даруйдаа ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа израильчуудын ар гэрийнхэнтэй уулзаж, үдээс хойш Египетийн Шарм-эль-Шейх хотод болох Ойрх Дорнодод энх тайвныг тогтоох ёслолд оролцох аж. Газын зурваст хоёр жил дайтсан Израиль болон ХАМАС бүлэглэл Д.Трампын эхлүүлсэн “Газын энх тайвны санаачилга”-ын эхний үе шатыг хэрэгжүүлэхээр тохиролцоод байгаа юм. Үүний үр дүнд ХАМАС бүлэглэл барьцаанд авсан 20 израиль хүнийг суллах бөгөөд Израиль мөн 1000 гаруй палестин хоригдлыг суллахаар болжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.