Сугалаанд их мөнгө хожсон эр төрөлх хотоо сэргээн босгох үйлсэд хүчин зүтгэж байна

Сугалаанд их мөнгө хожсон эр төрөлх хотоо сэргээн босгох үйлсэд хүчин зүтгэж байна


   Хонжворт сугалаанд их мөнгө хожиж нэг өдрийн дотор тэрбумтан болсон америк эр энэ оны эхээр түймэрт сүйдсэн төрөлх хотоо сэргээх үйлсэд багагүй мөнгө хандивлаж, мөн өөрийн биеэр хүчин зүтгэж байна. Тодруулбал “Powerball” сугалаанаас 768 сая доллар хожсон Эдвин Кастро түймэрт нэрвэгдсэн Калифорниа мужийн Алтадена хотын орон сууцны 15 барилгыг 10 сая доллароор сэргээн босгож, засаж тохижуулж байгаа аж. Тус нутагт дэгдсэн түймрийн улмаас 31 хүн амиа алдаж, Лос Анжелес даяар 16 мянга гаруй барилга нурсан юм. Ялангуяа Алтадена хотыг чимдэг байсан өвөрмөц ур хийц бүхий испани хийцийн байшингууд ихээр сүйдсэн ажээ. Түймэр гарснаас хойш есөн сарын хугацаа өнгөрөөд байгаа ч сэргээн босгох ажил удаашралтай байгаа тул Э.Кастро сайн дураараа энэ үйлсэд зүтгэж, барилгын ажлыг удирдан явуулж байгаа тухай “Wall Street Journal” сонин мэдээлэв. Хотыг сэргээн босгох төсөл 10 жил үргэлжилнэ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.