10 кг жинтэй алтан даашинзыг Гиннесийн номд бүртгэв
Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод байрлах үнэт эдлэлийн "Al Romaizan Gold & Jewelry" компанийн урласан 10 кг жинтэй даашинзыг дэлхийн хамгийн үнэтэй даашинзаар тодруулж, Гиннесийн дээд амжилтын номд бүртгэсэн байна. 21 каратын 1.27 кг алтаар чимэглэж урласан уг даашинз 8.81 кг жинтэй бөгөөд толгойн зүүлт, титэм, ээмэг зэргийг оролцуулаад нийт жин нь 10.081 кг хүрсэн тухай Гиннесийн амжилтын алба мэдээлсэн байна. Даашинзны үнийг 1,088,000 доллароор тогтоожээ. Толгойн зүүлт нь соёлын онцлогийг илэрхийлдэг бол гарын бугуйнаас шуу хүрэх алтан бугуйвчнууд нь уламжлалт гоёл чимэглэлийн дэгжин байдлыг харуулдаг аж. Гиннесийн амжилтын алба "Эмиратын уламжлалаас санаа авсан уг даашинзны загвар нь уламжлалт хээ хуарыг орчин үеийн дэгжин хэв маягтай хослуулсан" гэж тэмдэглэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







