Венесуэл улс Норвеги дахь Элчин сайдын яамаа татан буулгав

Венесуэл улс Норвеги дахь Элчин сайдын яамаа татан буулгав


   Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро тус улсаас Норвеги улсад суух Элчин сайдын яамыг хаах болсноо мэдэгдэв. Түүний энэ алхмыг Норвеги улс Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадод Нобелийн энх тайвны шагнал олгосонтой холбон тайлбарлаж байна. Энэ нь тус улс Нобелийн энх тайвны шагнал олгосныхоо төлөө эсэргүүцэлтэй тулгарч буй анхны тохиолдол биш юм. 2010 онд Хятадын ардчиллыг дэмжигч хөдөлгөөний гол зүтгэлтэн, зохиолч Лю Сяобод Нобелийн энх тайвны шагнал хүртээхэд Хятадын засгийн газар Нобелийн хороог улс төрийн жүжиг тоглож байна гэж мэдэгдэн тус улсаас хулд загас импортлохыг хориглож, дипломат харилцаагаа тасалж байв. Мөн 2022 онд Беларус улс хүний ​​эрхийн төлөө тэмцэгч Алес Беляцкийг Нобелийн энх тайвны шагнал хүртсэнийх нь төлөө арван жилийн хорих ялаар шийтгэж  байжээ.

   Иран улсад тэрс үзэлтнүүдийг өмгөөлж байсан хуульч эмэгтэй Шрин Эбадиг 2003 оны Нобелийн энх тайвны шагнал хүртсэнийх нь дараа хөрөнгийг нь хурааж байжээ. Мөн нөхрийг нь баривчилж, “гадаадын тагнуул” гэсэн хилс хэргээр шийтгэсэн аж. 2023 онд мөн Нобелийн шагнал хүртсэн Ираны эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Нармес Мохаммадигийн амь насанд нь халдахаар заналхийлж байсан ажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.