Энэтхэгийн тэргүүн баяны эхнэр 2.2 сая долларын цүнх барьжээ
Энэтхэгийн хамгийн баян хүн Мукеш Амбанийн эхнэр Нита Амбани өчигдөр болсон загвар зохион бүтээгч Маниш Малхотрагийн үдэшлэг дээр асар үнэтэй цүнх барьж ирснийг Энэтхэгийн хэвлэлүүд мэдээлэв. 61 настай Н.Амбанийн барьсан “Hermès Sac Bijou Birkin” цүнхийг нийтдээ 111 карат жинтэй 3025 засмал алмазаар чимэглэсэн бөгөөд ойролцоогоор 2.2 сая долларын үнэтэй ажээ. Францын “Hermès” компани ердөө гурван ширхэг ийм цүнх үйлдвэрлэсний нэгийг Н.Амбани энэ оны эхээр худалдан авсан гэнэ. Гэхдээ дэлхийн хамгийн үнэтэй цүнх энэ хараахан биш. Өнгөрсөн зургаадугаар сард Парист болсон "Sotheby's” компанийн дуудлага худалдаагаар алдартай жүжигчин, дуучин Жэйн Биркиний (1946-2023) барьж байсан “Hermès Birkin” цүнх 9.9 сая долларын үнэ хүрсэн юм. “Hermès” компани энэ цүнхийг Ж.Биркинд зориулан 1985 онд бүтээж байжээ.
“Hermès Sac Bijou Birkin” цүнх6
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







