Д.Трамп, В.Путин нар ирэх долоо хоногт Будапештэд уулзана

Д.Трамп, В.Путин нар ирэх долоо хоногт Будапештэд уулзана


   АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй утсаар ярьсан тухайгаа цахим хуудсандаа мэдээлэв. “Маш үр дүнтэй яриа болсон. Бид Украины дайн дууссаны дараах ОХУ, АНУ-ын хоорондын худалдааны асуудлыг хэлэлцэхэд ихэнх цагаа зарцуулав” гэж тэрбээр бичсэн байна. Улмаар ирэх долоо хоногт В.Путинтэй Унгарын нийслэл Будапешт хотноо уулзалт хийхээр тохиролцсон, Орос, Украины дайныг зогсоох талаар ярилцана гэдгээ мэдэгджээ. Тэрбээр “Би таны дайсанд олон мянган пуужин өгвөл зүгээр үү?" гэж асуусанд Путин нэлээд янзгүй байсан” гэжээ. ТАСС агентлагийн мэдээлснээр, тэд утсаар хоёр цаг гаруй ярилцсан бөгөөд энэ талаар Кремль "Илэн далангүй, харилцан итгэлцсэн, үр дүнтэй яриа болсон" гэж мэдээлсэн байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.