Польш: Хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй бол татвар төлөхгүй
Польшийн ерөнхийлөгч Карол Навроцки хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг хүн амын орлогын албан татвараас чөлөөлөх хуульд өчигдөр гарын үсэг зурлаа. Энэ хөнгөлөлтөд жилдээ 140 мянган злот (38,5 мянган доллар) хүртэлх орлоготой айлууд хамаарах бөгөөд татварын ачааллын ихэнх хэсгийг үүрч буй дундаас дээш орлоготой гэр бүлийг дэмжих зорилготой арга хэмжээ юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр амласан энэ арга хэмжээний үр дүнд өрхүүд сард дунджаар 275 доллартой тэнцэх мөнгө хэмнэнэ хэмээн К.Навроцки үзжээ. Шинэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд бусад салбар дахь татварын бодлогыг чангатгах шаардлагатай бөгөөд үүсч буй төсвийн алдагдлыг ийм замаар нөхөх нь боломжгүй зүйл хэмээн зарим шинжээч үзэж байгааг Польшийн хэвлэлүүд мэдээлж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







