Лос Анжелест дэгдсэн түймрийг санаатай тавьсан гэж прокурор үзэв
АНУ-ын Лос Анжелес хотод өнгөрсөн нэгдүгээр сард гарч олон хоног үргэлжилсэн түймрийг үл бүтэх этгээд санаатай тавьсан гэж Холбооны прокурор мэдэгдэв. Калифорнийн прокурорын газрын мэдээлснээр, эдүгээ 29 настай Жонатан Линдеркнехтийг санаатай түймэр тавьж галдан шатаасан, бусдын эд хөрөнгийг сүйтгэсэн гэмт хэрэгт буруутган шалгаж байгаа аж. Прокурор гэрчийн мэдүүлэг, гар утасны мэдээлэл, галын динамикт газар дээр нь хийсэн шалгалтын үндсэн дээр Ж.Линдеркнехтийг энэ оны нэгдүгээр сарын 1-ний шөнө дунд санаатайгаар гал тавьсан болохыг тогтоожээ. Прокуророос гаргасан яллах дүгнэлтэд дурдсанаар, таксины жолоочоор ажиллаж байсан тэрбээр машинаа замын хажууд байрлуулаад уул өгсөн гүвээн дээр гарч гал тавьсан байна. Ингэхдээ сүүлийн хэд хоног байнга сонссон рэп дуугаа сонссон бөгөөд дууны клипэнд эд зүйлс шатааж буй дүр зураг байсан аж. Улмаар түймэр богино хугацаанд газар авч гал сөнөөгчид ирэхэд машиндаа суун зугтсан байна. Удалгүй түймрийн голомтод эргэж ирээд өмнөх замаараа уул өгсөн алхаж, түймэр унтрааж буй гал сөнөөгчдийг ажиглан гар утсаараа бичлэг хийж авчээ. Түүнийг нэгдүгээр сарын 24-нд саатуулсан бөгөөд шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол доод тал нь тав, дээд тал нь 45 жилийн хорих ял сонсоно. Лос Анжелесийн түймрийн улмаас 94.5 км/кв талбай шатаж, 6800 гаруй барилга байгууламж сүйдэн 12 хүн амь насаа алдсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







