Франц: Луврын музейгээс Наполеоны титмийг хулгайлжээ

Франц: Луврын музейгээс Наполеоны титмийг хулгайлжээ


   Парис хотын Луврын музейд цахилгаан хөрөөгөөр зэвсэглэсэн бүлэг дээрэмчид нэвтэрч, үнэт эдлэл хулгайлсан байна. AFP агентлагийн мэдээлснээр өчигдөр өглөөний 09:30 цагийн орчимд дээрэмчид скүүтер хөлөглөн ирээд ачааны шатаар дээш гарч, жижиг цахилгаан хөрөө ашиглан ханыг цоолж ороод Наполеон Бонапарт болон түүний хатны хэрэглэж байсан титэм, хүзүүний зүүлт, алтан бөгж зэрэг үнэт эдлэлүүдийг хулгайлсан бөгөөд ингэхдээ ердөө долоохон минут зарцуулжээ. Францын Соёлын сайд Рашида Дати TF1-д өгсөн ярилцлагадаа "Дээрэмчид барилга руу нэвтэрч, үнэт эдлэл хулгайлж байгаа бичлэгийг үзэхэд энэ нь сайтар төлөвлөсөн ажил болох нь тодорхой байна” гэжээ. Хэргийн газар цагдаа нар ирж, үйлчлүүлэгчдийг гарган музейг хааж, шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд музейн зүгээс ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. Луврын музейг зөвхөн өнгөрсөн жил гэхэд 9 сая жуулчин үзсэн бөгөөд энд дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан 33 мянган үзмэр, үнэт эдлэл, Леонардо да Винчигийн "Мона Лиза" зэрэг урлагийн сод бүтээлүүдийг хадгалдаг юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.