Эрхүү мужид баавгай хэт олширчээ
Гэрэл зураг © www.pixabay.com

Эрхүү мужид баавгай хэт олширчээ


   ОХУ-ын Эрхүү мужид баавгай олширч суурин газар луу орж ирэх нь эрс нэмэгдсэн тул онц байдал зарлажээ. Мужийн захирагч Игорь Кобзевийн мэдээлснээр, тус мужид баавгайн тоо толгойн зөвшөөрөгдсөн хэмжээ 18.5 мянга байтал 1.2 дахин нэмэгдэж 22.5 мянга болсон байна. Баавгай суурин газарт орж ирэх болсон нь хөвчид жимс, хушны самар муу гарснаас болсон хэмээн судлаачид үзэж байгаа аж. Тосгон, суурингийн оршин суугчид хогоо зөвшөөрөлгүй газар хаяж ихээр хуралдуулснаар баавгай үнэрээр нь ирдэг байна. Эрхүү мужийн удирдлага баавгайн тоо толгойг цөөлөх, тэдний зүгээс хүнд учруулж болох аюулаас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ авч эхэлжээ. Улмаар хүнд шууд аюул учруулсны улмаас буудан устгасан хүрэн баавгайн тоо энэ жил 60 болсон байна. Энэ ангийн улиралд баавгай агнах тоог тус муж 4388 хэмээн тогтоосныг “Буряад Үнэн” сонин мэдээлжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.