Гэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан бүсгүй үнэн хэрэгтээ саятан байжээ
Гэрэл зураг © “Reuters”

Гэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан бүсгүй үнэн хэрэгтээ саятан байжээ


    Хонконгийн нэгэн айл Индонезээс ирсэн 20 настай бүсгүйг гэрийн үйлчлэгчээр хэдэн жил ажиллуулсны эцэст, үнэн хэрэгтээ тэрхүү бүсгүй саятан болохыг мэджээ. “Sin Chew Daily” сонины мэдээлснээр, сайхь бүсгүй тэрхүү айлд сүүлийн хэдэн жил ажилласан бөгөөд нутагтаа очиж нөхөрт гарахаар болсон тул гэрээгээ дуусгавар болгох саналыг саяхан тавьсан байна. Ажил олгогч нь түүнийг гэрлэлтийн залилан хэмээх нэгэн төрлийн луйврын золиос болох вий хэмээн сэрэмжлүүлсэнд бүсгүй найз залуутайгаа олон жил холбоотой байсан, түүнээсээ санхүүгийн дэмжлэг авч ирсэн хэмээн өчжээ. Гэвч тун удалгүй нэг зүйл тодорхой болсон нь, бүсгүйн аав, ээж маш баян хүмүүс бөгөөд нутагтаа олон газар үхрийн ферм, кофе, какаоны тариалантай гэнэ. Бүсгүй “амьдрал үзэхийн” тулд үйлчлэгч хийх болсон гэдгээ эцэст нь ажил олгогчдоо хүлээжээ.  

  Их Британийн иргэн, 98 настай Хильда Леви хэмээх ганц бие эмэгтэйг нас барсных нь дараа үзэхэд саятан байсан талаар “Daily Mirror” сонин өнгөрсөн гуравдугаар сард мэдээлсэн юм. Тэрбээр хадгаламжиндаа 1.4 тэрбум паундтай байсан бөгөөд бүгдийг нь Лондон, Кент дэх дөрвөн буяны байгууллагад гэрээслэн үлдээсэн байжээ. Сонирхолтой нь Х.Леви тэдгээр байгууллагын алинтай нь ч огт холбоогүй байсан гэнэ. Хөршүүд нь түүнийг баян гэж огт бодоогүй, суудаг байшин нь хуучин муу байшин байсныг “Daily Mirror” сонинд ярьсан юм.        

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.