Сирийн ерөнхийлөгч асан Москвад компьютер тоглоом тоглон цаг нөгцөөж байна
Гэрэл зураг © ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэл мэдээллийн алба

Сирийн ерөнхийлөгч асан Москвад компьютер тоглоом тоглон цаг нөгцөөж байна


   Эх орноосоо дүрвэн гарсан Сирийн ерөнхийлөгч асан Башар Асад ОХУ-ын нийслэл Москва хотын тансаг хороололд амьдарч, өдрийн ихэнхийг компьютер тоглоом онлайнаар тоглон өнгөрөөж байна хэмээн Германы “Die Zeit” сонин мэдээллээ. Тус сонинд баттай эх сурвалжийн хэлснээр, Б.Асад доороо худалдааны төвтэй, олон давхар тансаг цогцолбор дахь гурван байранд гэр бүлийн хамт амьдарч байгаа бөгөөд заримдаа Подмосковье дэх эдлэн газартаа очиж амардаг гэнэ. Мөн эхнэр хүүхдүүдийн хамтаар Москва хотоор хааяа чөлөөтэй зугаалдаг, ингэхэд нь хувийн хамгаалалтын албаны бие хамгаалагчид дагалдан явдаг байна. Москва голын эрэг дээрх өндөр зэрэглэлийн дүүрэг “Москва сити”-д тэднийх 20 өрөө орон сууцтай бөгөөд тэр нь уг дүүргийн нэгэн өндөр цамхагийн 76 давхарт байдаг аж. “Die Zeit” сонины бичсэнээр ОХУ-д Сирийн цэргийн 1200 гаруй офицер амьдарч байгаагийн харьцангуй чинээлэг зарим нь Москвад байдаг ажээ. 2019 онд Америкийн “Financial Times” сонин Б.Асадын хамаатан садангуудыг “Москва Сити” дүүрэгт люкс зэрэглэлийн 19 өрөө байр худалдан авсан хэмээн мэдээлж байв. Мөн Б.Асадыг  2018-2019 онд Москва руу хоёр тонн евро, доллар зөөсөн хэмээн бичсэн билээ.

   2024 оны 12 дугаар сард лалын шашны суннит урсгалын “Хайят Тахрир аш-Шам” бүлэглэл Сирийн засгийн эрхийг авснаар ерөнхийлөгч Б.Асад эх орноосоо зугтан гарч ОХУ-д улс төрийн орогнол авсан билээ. Сири улсад түүний дэглэм унасны дараа анхны парламентын сонгууль10 дугаар сард явагдсан юм.  

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.