Лондоны башёд түрүүлсэн Хоошёорюү С.Бямбасүрэнд цуу бэлэглэжээ
Гэрэл зураг © “London Evening Standard”

Лондоны башёд түрүүлсэн Хоошёорюү С.Бямбасүрэнд цуу бэлэглэжээ


   Лондон хотод таван өдөр үргэлжилж ням гарагт өндөрлөсөн Японы мэргэжлийн сүмогийн дээд зиндааны бөхчүүдийн барилдаанд түрүүлсэн монгол сүмоч Хоошёорюү С.Бямбасүрэнд аварга том савтай шар буурцагны цуу бэлэглэжээ. Энэ нь түрүү бөхөд ирсэн олон шагналын нэг бөгөөд тэмцээнийг үзэгчдэд сонирхолтой, хөгжилтэй байлгахын тулд ивээн тэтгэгч “Kikkoman” компани ийм бэлэг бэлдсэн гэнэ. Тэмцээнийг агаарын тээврийн ANA компани, “Mizuho”, MUFG банк, виски үйлдвэрлэгч “Suntory” зэрэг томоохон байгууллагууд ивээн тэтгэсний нэг нь Японы хүнс үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгчдийн нэг, хоол амтлагч цууны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Kikkoman” компани юм.    

      Лондон хотын “Royal Albert Hall” ордонд энэ сарын 15-19-ний өдрүүдэд болсон “The Grand Sumo Tournament” тэмцээний сүүлийн шатанд хоёр ёкозүна барилдсанаар Хоошёорюү давж түрүүлсэн юм. Лондонд мэргэжлийн сүмочдын тэмцээн хамгийн сүүлд 34 жилийн өмнө буюу 1991 онд болж байжээ. 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.