91 метрийн өндрөөс машинтай унаад амьд гарчээ
АНУ-ын Колорадо мужид өндөр хавцлын ёроол руу машинтайгаа унасан эр амьд гарсан төдийгүй өөрөө яваад гэртээ харьжээ. CBS News телевизийн мэдээлснээр, сайхь эр Охайо болон Колорадо мужийн нутгаар өнгөрдөг ”Million Dollar Highway” хэмээх замаар явж байсан бөгөөд энэ замын ихэнх хэсэг нь өндөр уулан дээгүүр гардаг, огцом эргэлт ихтэй аж. Тэдгээр эргэлтийн нэгэн дээр уг эр жолоодлогоо алдсанаар машин нь замаас гарч 91 метрийн өндрөөс унасан байна. Аврагчдыг ирэхэд машин дөрвөн дугуйгаараа дээш харсан, жолооч бараг гэмтээгүй байжээ. Улмаар жолооч аврагчдын тусламжтайгаар машинаасаа гараад өөрөө явж одсон гэнэ. Аврагчдын хэлснээр, өнгөрсөн хавар замын яг энэ хэсэгт осол гарч гурван хүн амь үрэгдсэн байна. Өнгөрөгч наймдугаар сард Их Британийн иргэн, экстрим спорт сонирхогч Митчелл Дикин АНУ-ын Невада мужид онгоцноос шүхрээр буутал шүхэр нь задраагүйн улмаас гурван километрийн өндрөөс газар унасан боловч амьд үлдсэн юм. Түүний нурууны яс хугарч, бөөр нь гэмтэн, уушиг нь цоорсноор хэд хэдэн удаагийн мэс засалд орсон бөгөөд одоо биеийн байдал нь өдөр ирэх тутам сайжирч байгаа гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







