“Ирвэсийн найзууд” өдөрлөг боллоо
Жил бүрийн 10 дугаар сарын 23-нд тэмдэглэдэг Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын Үндэсний олон нийтийн радиогийн Залуучууд цэнгээнт нэвтрүүлгийн алба, Үндэсний төв номын сан, “TENX сatering” ХХК, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран “Ирвэсийн найзууд” өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Энэ өдөрлөг нь Улаанбаатар хотын хүүхэд багачуудад ирвэсийн экологийн ач холбогдол, зан төлөв, амьдралын онцлог, бүс нутаг, идэш тэжээл, аюул заналын талаар мэдлэг олгож, хамгаалах арга зүйг таниулан сурталчлах зорилготой юм. Өдөрлөгт 67, 4, 84, 5, 116 дугаар сургууль болон “Амгалан” цогцолбор сургууль, “Уудам Монгол” сургуулийн сурагчид оролцож ирвэсийн талаарх мэдлэгээ танин мэдэхүйн АХА тэмцээнээр сорихын зэрэгцээ “Цоохор найз” хүүхэлдэйн кино үзэж сонирхлоо. Мөн энэ үеэр “Цоохор найз” номын зохиолч Ю.Санжаагончиг хүүхдүүдтэй ярилцаж, залуу биологич, судлаач Тэмүүлэн “Цоохор ирвэсийн амьдралын онцлог, идэш тэжээл, аюул занал, хамгаалах арга зүй” сэдвээр сонирхолтой мэдээлэл хүргэжээ. Өдөрлөгийн төгсгөлд хүүхдүүд багт хуваагдан Дэлхийн цоохор ирвэс хамгаалах олон улсын өдрөөр зохион байгуулах ажлын төлөвлөгөө гаргасан байна.
Өдөрлөгт оролцсон хүүхдүүд.
“Цоохор найз” номын зохиолч Ю.Санжаагончиг.
Өдөрлөгийн зохион байгуулагчид.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







