Их Британи: Өвчтөн тархины мэс засалд орж байхдаа хөгжим тогложээ

Их Британи: Өвчтөн тархины мэс засалд орж байхдаа хөгжим тогложээ


   Их Британийн иргэн, Паркинсоны өвчтэй, 60 настай эмэгтэй Дэнис Бэкон тархины мэс засалд орох үедээ кларнет буюу угалзан бүрээ хөгжим тогложээ.  Тэрбээр Лондон хотын "Кing's" коллежийн эмнэлэгт тархинй гүн өдөөлтийн мэс засал хийлгэсэн бөгөөд энэ нь мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулахын тулд төв мэдрэлийн системийн тодорхой хэсгийг цахилгаанаар өдөөж өгдөг арга юм. Ингэснээр Д.Бэконы хурууны хөдөлгөөн мэдэгдэхүйц сайжирсан байна. Авьяаслаг хөгжимчин байсан Д.Бэкон 2014 онд Паркинсоны өвчтэй гэж оношлогдсон бөгөөд түүнээс хойш хөгжим тоглох, алхах, усанд сэлэх, бүжиглэх зэрэгт нь бэрхшээл учрах болжээ. Энэ удаагийн мэс заслын үеэр тэрбээр гар хуруугаа хэр зэрэг удирдаж байгаагаа харуулахын тулд хөгжим тоглож үзүүлсэн байна. Мэс засал хийсэн эмч Киумарс Ашкан "Өвчтөн маань дуу хөгжимд үнэнхүү дуртай тул бид мэс заслын үеэр хөгжим тоглохыг санал болгосон юм. Мэс заслын явцад тархийг нь хиймлээр өдөөж өгөхөд гар хурууны хөдөлгөөн, хөгжим тоглох чадвар нь эрс сайжирсан" гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.