Франц: Шоронд орсон экс ерөнхийлөгчийг хоригдлууд дарамталжээ
Парис хотын “La Santé” шоронд ял эдлэхээр уржигдар очсон Францын ерөнхийлөгч асан Николя Саркозийг өрөөнийх нь гурван хоригдол дарамталсан тухай “Le Monde” сонин мэдээлэв. Хоригдлууд Н.Саркозийг шоолж элэглэх төдийгүй биед нь хүрэхээр завдаж буй нь бичлэгт тодорхой харагдаж буй бөгөөд “Сарко гуай босоорой!”, “Каддафийг чи алсан биз дээ!” гэхчлэн хэлж буй нь гарчээ. Бас нэг бичлэгт хоригдол “Өнөөх ирлээ. Чангалаад өгнө өө, чамайг. Каддафийн өшөөг авна аа” хэмээн хэлж байна. Шоронгийн удирдлага уг гурван хоригдлыг нэн даруй сахилгад хийн шалгаж эхэлжээ. 2007 онд сонгуулийн кампанит ажилдаа зарцуулах зорилгоор Ливийн удирдагч М.Каддафигаас мөнгө авахыг завдсан хэргээр шүүх өнгөрөгч есдүгээр сард Н.Саркозид таван жилийн ял оноосон юм. Тэрбээр ялаа эдлэхээр өнгөрсөн мягмар гарагт “La Santé” шоронд очсон бөгөөд дээрх явдал түүнийг шоронгийн өрөөнд ороод удаагүй байхад болсон байна. Эдүгээ 70 настай Н.Саркози 2007-2012 онд Францын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







