Дуучин Жастин Бибер хамгийн загварлаг эрэгтэйгээр шалгарав
Дуучин Жастин Бибер. Гэрэл зураг © Frazer Harrison / Staff / Getty images

Дуучин Жастин Бибер хамгийн загварлаг эрэгтэйгээр шалгарав


   Эрэгтэйчүүдийн загварын хамгийн алдартай сэтгүүл GQ Канадын дуучин Жастин Биберийг хамгийн загварлаг эрэгтэйгээр шалгаруулжээ. “Эдүгээ амьд сэрүүн буй хамгийн загварлаг 50 алдартан” хэмээх шалгаруулалтаа тус сэтгүүл өнөөдөр нийтэлсэн бөгөөд Ж.Биберийг бүрэн жагсаалтын хоёрдугаарт бичжээ. Харин эхний байранд Холливүүдийн жүжигчин, 37 настай Зои Кравиц орсон байна. Харин удаах байруудыг америк хөлбөмбөгийн тамирчин Стефон Дигс, загвар өмсөгч Марк Жэйкобс, алдартай тогооч Мэтти Мэтисон нар эзэлжээ. Мөн 50 загварлаг алдартны жагсаалтад кино найруулагч Жим Жармуш, жүжигчин Пол Мескаль нарын хүмүүс орсон бөгөөд 49 дүгээрт загвар өмсөгч Палома Эльсессэр, 50 дугаарт Английн хаан Карл III орсон байна.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.