Швед улс Украинд 150 сөнөөгч онгоц нийлүүлнэ
Украины ерөнхийлөгч В.Зеленский, Шведийн ерөнхий сайд Ульф Кристерссон нар Брюссельд болж буй Европын орнуудын Гадаад хэргийн сайд нарын хэлэлцээний өмнө уулзаж Киевт 150 ширхэг “Gripen E” сөнөөгч онгоц нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Талууд уг онгоцноос гадна төрөл бүрийн зэвсэг үйлдвэрлэгч “Saab” компанийн үйлдвэр байдаг Линкопин хотод уулзсан бөгөөд эхний нийлүүлэлтийг 2026 онд хийхээр тохиролцжээ. Гэхдээ 150 онгоцыг яаран бүгдийг худалдахгүй бөгөөд “Энэ бол 10-15 жил үргэлжлэх урт удаан хугацааны хамтын ажиллагаа” хэмээн У. Кристерссон хэлсэн байна. Гэрээнд гарын үсэг зурсны дараа тэрбээр X хуудсандаа “Хүчтэй, чадварлаг Украин улс манай орны хувьд тэргүүлэх зэргийн зорилт мөн бөгөөд Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг сөрөн зогсох тус улсын чадавхыг бид дэмжсээр байх болно” хэмээн бичжээ.
Барууны үйлдвэрийн “Mirage 2000”, “F-16” зэрэг сөнөөгч онгоцуудыг хэдийнэ хэрэглэж эхэлсэн Украины армийг Шведийн сөнөөгч онгоцоор хангах талаар Киев Стокхольмтой шаргуу ярилцаж ирсэн юм. “Gripen E” сөнөөгч онгоцыг тулалдаанд шууд хэрэглэсэн нь энэ жил бөгөөд өнгөрөгч долоодугаар сард Тайланд улс Камбожтой мөргөлдөхдөө энэ онгоцыг ашигласан билээ. Үүнээс өмнө “Gripen E” онгоцыг Польш тэргүүтэй цөөн улс гол төлөв агаарын харуулын зориулалтаар хэрэглэж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







