Илон Маск компаниасаа нэг их наяд доллар нэхжээ
Гэрэл зураг © GLOBAL LOOK PRESS

Илон Маск компаниасаа нэг их наяд доллар нэхжээ


   Тэрбумтан Илон Маск өөрийн үүсгэн байгуулсан “Tesla” компанийн хувьцаа эзэмшигчдээс нэг их наяд долларын нөхөн төлбөр шаардаж, хэрвээ төлөхгүй бол компанийн гүйцэтгэх захирлын ажлаа өгнө хэмээн анхааруулсан байна. Түүний ийм шаардлага тавьсныг “Tesla”-гийн Захирлуудын зөвлөлийн дарга Робин Денхолм өчигдөр CNBC телевизээр мэдэгджээ. И.Маскийн шаардсанаар, хувьцаа эзэмшигчид түүнд дээрх мөнгийг төлөх шийдвэрийг 11 дүгээр сарын 5-наас өмнө гаргах ёстой аж. “Маск нэг шаардсан бол санасандаа хүрч байж л санаа нь амрах байх” хэмээн Р.Дэнхолмын хэлснийг CNBC эш татсан байна. И.Маскгүйгээр тус компани ирээдүйгүй гэдгийг Р.Дэнхолм хүлээн зөвшөөрөөд “И.Маск явчихвал манай компанийн үнэ цэн эрс буурч нэр хүнд нь унана” хэмээн хэлжээ. “Tesla” компанийн хувьцааны дийлэнхийг “Vanguard Group(7.79%), “BlackRock Inc.” (6.38%), "State Street" (3.53%) зэрэг хөрөнгө оруулалтын сан, санхүүгийн компаниуд барьдаг бөгөөд И.Маск өөрөө 500 сая ширхэг буюу нийт хувьцааны 15.73%-ийг эзэмшдэг байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.