200 доллароор авсан зургаа 5300 доллароор худалджээ
Гэрэл зураг © Cheffins / Cambridge

200 доллароор авсан зургаа 5300 доллароор худалджээ


   Их Британийн цуглуулагч Жон Расселл гудамжны худалдаанаас 200 доллароор худалдаж авсан зураг нь алдарт зураач Сальвадор Далийнх болохыг мэдсэнээр 300 дахин илүү үнэ хүргэсэн тухай The Guardian” сонин мэдээллээ. Уг зургийг анх худалдаж авахад С.Далийн гарын үсэг, “Sotheby's” дуудлага худалдааны наалт байсан боловч Ж.Расселл үүнийг хуурамч хэмээн бодож байжээ. Гэвч азаа үзэхээр шийдэж худалдан аваад шинжээчдэд үзүүлсэнд энэ нь “Мянга нэгэн шөнийн үлгэр” сэдвээр 1966 онд С.Далийн бүтээсэн цуврал зургийн нэг болох нь тогтоогдсон байна. Ингээд Кэмбрижийн “Cheffins” дуудлага худалдаанд оруулсанд 4000 паунд буюу 5300 долларын үнэ хүрчээ. “Cheffins”-ийн төлөөлөгчийн хэлснээр, С.Далийн жинхэнэ эх зураг дуудлага худалдаанд орж ирэх нь маш ховор тул энэ зургийг сонирхсон хүн олон байсан гэнэ. Ж.Расселл зургаа үнэлүүлэхдээ шинжээчид мөн ийм хэмжээний мөнгө төлсөн боловч уг наймааг хийсэндээ сэтгэл хангалуун байсан хэмээн “The Guardian” мэдээлжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.