“Samsung”-ийн гурав эвхэгддэг утас 2800 долларын үнэтэй

“Samsung”-ийн гурав эвхэгддэг утас 2800 долларын үнэтэй


   “Samsung” компани гурав эвхэгддэг ухаалаг утас бүтээснээ Өмнөд Солонгосын Кёнжуд өнөөдөр эхэлсэн Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны чуулган дээр танилцуулахаар болсон тухай “Korea Herald” сонин мэдээллээ. Энэ утас “Samsung”-ийн бүтээсэн ухаалаг утаснуудаас хамгийн өндөр үнэтэй нь болохыг тус сонин мөн дурдсан бөгөөд ойролцоогоор 2800 долларын үнэтэй байх бололтой. “Samsung” албан ёсоор хараахан зарлаагүй байгаа боловч энэхүү утас нь “Galaxy Z TriFold” хэмээх нэртэй байх аж. Мөн өндөр үнэтэй учраас тодорхой цөөхөн зах зээлд гаргах төлөвтэй байгаа нь Хятад, Сингапур, Тайвань,Арабын нэгдсэн Эмират улс гэнэ. “Samsung” энэ утсаа ердөө 50 мянган ширхэг үйлдвэрлэсэн хэмээн салбарын зарим хэвлэлд бичжээ.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.