Оюутолгойн уурхайд батарейг нь сольдог өөрөө буулгагч машин нэвтрүүлжээ
Оюутолгойн зэсийн ордод олборлолт явуулж буй “Rio Tinto” компани БНХАУ-ын Эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпорацитай (SPIC) хамтран Оюутолгойн уурхайд бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, батарейг нь сольдог өөрөө буулгагч автомашиныг ашиглах туршилт эхлүүлснээ мэдэгдлээ. Ийм төрлийн машиныг “Rio Tinto” ил уурхайн үйл ажиллагаандаа анх удаа ашиглаж буй нь энэ бөгөөд уурхайн тээврийн хэрэгслээс ялгарах хийг мэдэгдэхүйц бууруулах, өртөг зардал багатай технологи нэвтрүүлэх, энэ чиглэлд туршлага хуримтлуулах томоохон алхам болж буйг компани онцлон тэмдэглэжээ. Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд “Rio Tinto”, SPIC компаниуд 91 тонны даацтай “Tonly” загварын найман автомашин, тус бүр 800 кВт/цагийн хүчин чадалтай 13 ширхэг батарей, суурин цэнэглэгч, батарей солих станц болон бусад дэд бүтцийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байна. Батарей солих технологи ашигласнаар цахилгаан машиныг станцад цэнэглэх шаардлагагүй буюу долоон минутын дотор батарейг сольж бүрэн цэнэгтэй болгох давуу талтай аж. “Rio Tinto”-гийн мэдээлснээр компани шинэ машин, тоног төхөөрөмжийг Оюутолгойн уурхайд 2026 он дуустал туршиж, хийн ялгарал багатай технологийг илүү өргөн хүрээнд нэвтрүүлэх боломжийг судлах ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







