Оросын тэрбумтан Лувраас алдагдсан үнэт эдлэлийг худалдаж авахаа мэдэгджээ
Гэрэл зураг © Steve Jennings / Getty Images for TechCrunch

Оросын тэрбумтан Лувраас алдагдсан үнэт эдлэлийг худалдаж авахаа мэдэгджээ


   “Telegram”сүлжээг үүсгэн байгуулагч, Оросын тэрбумтан Павел Дуров өнгөрөгч 19-ний өдөр Парисын Луврын музейгээс алдагдсан үнэт эдлэлийг худалдан авахад бэлэн байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр уг үнэт эдлэлийг авбал Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотод байдаг ижил нэртэй музейд шилжүүлэн өгөхөө мөн мэдэгдсэн бөгөөд “Абу Дабигийн Лувраас юм алдагдана гэж байхгүй” хэмээн хэлсэн байна. Луврын музейг дээрэмдсэн явдлын талаар П.Дуров хэлэхдээ “Би энэ явдлын талаар сонсоод огтхон ч гайхаагүй. Энэ бол Франц хэмээх агуу их улс уналтад орсныг л харуулж буй хэрэг. Францын эрх баригчид бодит аюул заналаас иргэдээ хамгаалахын оронд хий хоосон аюулаар айлгахад мэргэжсэн улс” гэжээ. Эдүгээ 40 настай П.Дуров Оросын анхны олон нийтийн сүлжээ “ВКонтакте”-г 2006 онд үүсгэн байгуулсан бөгөөд 2014 бизнесийн хамтрагчидтайгаа санал зөрөлдсөний улмаас Оросоос явж, “Telegram” сүлжээг 2013 онд Арабын Нэгдсэн Эмират улсад байгуулсан юм. Өнгөрсөн оны наймдугаар сард тэрбээр Парис хотын “Le Bourget нисэх онгоцны буудалд баривчлагдан хэд хэдэн гэмт хэрэгт шалгагдсан боловч зургаан сарын дараа суллагдсан билээ. Үүнээс хойш тэрбээр Францын эрх баригчдыг удаа дараа шүүмжилж ирсэн юм.    


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.