Хятад: Сансрын хөлгөөр хулгана хөөргөжээ
Хятад улс тойрог зам дахь “Tiangong” сансрын станцад ажиллах “Shenzhou XXI” хөлгийг өнгөрөгч бямба гарагт хөөргөсөн билээ. Тэгвэл уг хөлгөөр багийн гурван гишүүнээс гадна дөрвөн хулгана хөөрсөн талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Багийн гишүүд сансарт зургаан сар ажиллах бөгөөд шинжлэх ухааны 27 шинэ туршилт, судалгаа хийх гэнэ. Үүний өмнө буюу өнгөрөгч наймдугаар сарын 29-нд Оросын “Роскосмос” агентлагийн “Союз-21.6” зөөгч пуужингаар хөөргөсөн “Бион-М” хиймэл дагуул 75 толгой хулганаас гадна ялаа, үр буудай, ургамлын үр, био организмуудыг авч ниссэн юм. Хиймэл дагуул нэг сарын дараа дэлхийд буцаж ирэхэд хулгануудын 65 нь амьд үлдсэн бөгөөд Москвагийн лабораторид судлахаар шилжүүлсэн хэмээн ТАСС агентлаг мэдээлж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







